Швед НАТО-д элсэв
2024-03-08 10:25:16
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-ны өдөр Шведийн ерөнхий сайд Улф Кристерссон НАТО-д элссэн гэрээг хадгалагч орон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд гэрээ, холбогдох баримт бичигийг өргөн барьжээ. Ингэснээр Швед албан ёсоор НАТО-д элсэж, тус эвслийн 32 дахь гишүүн болов.

Мөн өдрийн үдээс өмнө Шведийн засгийн газар хэвлэлийн бага хурал хийж, Швед улс НАТО-д элсэх болсноо зарласан байна.

НАТО ийнхүү өргөжин тэлж байгаа нь Оросын аюулгүй байдал, ашиг сонирхолд нөлөөлөх тул ОХУ хариу арга хэмжээ авч, тактик болон стратегийн хувьд өөрийн аюулгүй байдлаа хангана гэж Оросын талаас илэрхийлж байсан юм.