Хятад, Америкийн харилцааг өрсөлдөөнөөр тодорхойлохыг эсэргүүцнэ
2024-03-08 18:33:59
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын үеэр сэтгүүлч АНУ-ын Ерөнхийлөгч Ж. Байден үндэсний байдлын тухай илтгэлдээ Хятадтай холбоотой хэлсэн үгийн талаар асуулт асуув. Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, Хятад, Америкийн харилцаа бол хэн нь ялж хэн нь ялагдах, хэн нь хөгжиж, хэн нь буурах тэг нийлбэрийн хэрэг биш юм. Хятад, Америкийн харилцааг өрсөлдөөнөөр тодорхойлохыг бид эсэргүүцэх бөгөөд Хятад улс руу дайрч, харлуулахыг эсэргүүцнэ. Мөн өрсөлдөөн гэгчээр Хятадын хууль ёсны хөгжлийн эрх ашгийг хязгаарлахыг эсэргүүцнэ гэжээ.