Хятадад гадаадын хөрөнгө оруулалт хийх боломж нэмэгдэж байна
2024-03-08 20:01:55
Share
Share this with Close
youtube WeChat

 "Хятад улс өндөр түвшний нээлттэй бодлогоо өргөжүүлж, тогтвортой, ил тод, урьдчилан төсөөлөх боломжтой бодлогын орчныг бий болгож байгаа нь бидэнд маш их урам зориг өгч байна." Хятадын хоёр чуулганы үеэр Америкийн Жонсон коспанийн дэд ерөнхийлөгч бөгөөд Хятадын бүсийн дарга Сүн Вэйчунь ингэж хэлсэн юм. Түүний үзэж байгаагаар, хоёр чуулганы гаргасан нээлттэй байлгах дохио нь Жонсон зэрэг гадаадын компаниуд шинэ боломжуудыг ашиглаж, шинэ хөгжилд хүрэхэд түлхэц болно.

Дэлхий дахины цар хүрээнээс харахад, одоогийн хөрөнгө оруулалтын хэмжээ ерөнхийдөө сул байна. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын мэдээллээс үзэхэд, хөрөнгө оруулалтын дамжин өнгөрөх бүс нутгуудын хурдацтай өсөлтийн хүчин зүйлийг хасвал, 2023 онд дэлхийн гадаадын шууд хөрөнгө оруулалт 18 хувиар буурчээ. Үүний тулд орон улс орнууд хөрөнгө оруулалт хийх хүчин чармайлтаа нэмэгдүүлж байна. Тэгвэл Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татаж, ашиглаж байна ? Нээлттэй байдлаа цаашид хэрхэн өргөжүүлэх вэ? Энэ жилийн Хятадын засгийн газрын ажлын тайланд маш олон нэмж хасах "тооцоо"-г ашиглан тайлбар хийсэн байна.

Гадаадын хөрөнгө оруулалт бол Хятадын орчин үеийн шинэчлэлийн чухал хүчин юм. Хятадын албаны талын сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, энэ оны нэгдүгээр сард Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг бодитойгоор ашигласан хэмжээ 112 тэрбум 710 сая юань болж, өмнөх сарынхаас 20.4%-иар өссөн бол гадаадын хөрөнгө оруулалттай 4588 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 74.4%-иар нэмэгджээ. Дэлхийн гадаадын хөрөнгө оруулалт сулхан байгаа өнөөгийн нөхцөлд, Хятадын зах зээл яагаад гадаадын хөрөнгө оруулалтыг татсаар байна вэ?

Хятадын албан ёсны статистик тоо баримтаас үзвэл, сүүлийн жилүүдэд Хятадад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын үр ашиг 9% орчим байгаа нь олон улсын хэмжээнд харьцангуй өндөр түвшинд байна. Хятадыг сонгосны улмаар гадаадын хөрөнгө оруулалт баялаг үр өгөөжтэй байгааг амархан мэдэж болно. Энэ нь тэдний Хятад дахь хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгаж чадсан юм.

Их Британийн HSBC групп илэрхийлэхдээ, Хятадад хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн олон улсын санхүүгийн байгууллагуудын нэг болсны хувьд тус групп олон жилийн турш Хятадад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр ирсэн.  Өнөөгийн дэлхий дахин эдийн засаг ээдрээтэй, тогтворгүй байгаа нөхцөлд Хятад улсын эдийн засаг үргэлжлэн сэргэж, томоохон зах зээл, нийлүүлэлтийн гинжийн хэлхээ зэрэг үндсэн тавуу талаа барьж, дэлхийн компаниудын анхаарлыг ихээхэн татсаар байна. Хятад улс эдийн засгийн өндөр чанартай хөгжил руу тасралтгүй ахиц хийхийн хэрээр дэлхийн улам олон аж ахуйн нэгжүүд үүнээс ашиг хүртэх болно гэдэгт би итгэж байна” гэж Хятад дахь HSBC Банкийн ХХК-ийн ерөнхийлөгч Ван Юньфэн хэллээ.

ХБНГУ-ын Байер \BAYER\ группын Хятадын бүсийн ерөнхийлөгч Жөү Шяолань хэлэхдээ, Хятад улс гадаадад өндөр түвшний нээлттэй байдлаа цаашид ахиулсан нь Байер зэрэг гадаадын компаниудын Хятад улсад шинийг санаачлах, хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаа явуулахад нь таатай нөхцөл бүрдүүлсэн. Мөн тэднийг Хятадын эдийн засгийн өндөр чанартай хөгжилд гар нийлэн хамтран ажиллах чухал хүчин болгосон. Өнгөрсөн жил Байерын Хятад дахь анхны инновацийн төв Бээжинд нээлтээ хийсэн. Энэ онд Байерын оролцож буй Ханжөү дахь ханган нийлүүлэлтийн шинэ төв баригдаж ашиглалтад орвол Хятадын хөгжилд асар их эрч хүч авчрах болно.

Зөвхөн тэд ч биш. Сүүлийн үед Америк, Япон зэрэг олон гадаадын худалдааны танхимуудын судалгааны тайлангаас үзэхэд, Хятадад хөрөнгө оруулалт хийж буй компаниудын дийлэнх нь Хятадыг дэлхийн хөрөнгө оруулалт хийх тэргүүний буюу эхний гурван орон гэж үзэж байна. Францын L'Oréal группын гүйцэтгэх захирал Йе Хонмугийн хэлсэнчлэн, дараагийн "Хятад улс" нь мөн л Хятад хэвээр байх болно. Бид Хятадтай хамт хөгжсөөр байх болно.