Рамадан сард гал зогсоохыг Суданы мөргөлдөгч талуудад уриалав
2024-03-08 09:40:18
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 3 сарын 7-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцохдоо, удахгүй тохиох рамадан сарын үеэр гал зогсоож, цаашлаад Суданд энх тайван тогтооход чармайлт гаргахыг мөргөлдөгч талуудад уриалав.

Антонио Гутерриш хэлэхдээ, Суданы зэвсэгт мөргөлдөөнд 14 мянга гаруй хүн амиа алдаж, хүмүүнлэгийн ноцтой хямрал үүссэн. Тус улсын хүн амын тал нь буюу ойролцоогоор 25 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна. Суданы эрүүл мэндийн систем дампуурч, олон төрлийн халдварт өвчин дэлгэрч, 18 сая шахам хүн хүнсний хомсдолтой нүүр тулж байна. Энэ тоо цаашид нэмэгдэх магадлалтай гэжээ.

Өнгөрсөн оны 4 сарын 15-нд Суданы зэвсэгт хүчин болон Суданы шуурхай дэмжих хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлж, бусад бүсэд өргөжиж өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.


Уртнасан