Хятад оюутнуудыг дарамтлахаа болихыг АНУ-аас шаардаж байна
2024-03-08 18:44:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: Сүүлийн өдрүүдэд, хятад оюутан Сан Францискогийн олон улсын нисэх онгоцны буудлаас АНУ-ын хил ороход АНУ-ын хилийн хууль сахиулагчид "харанхуй өрөөн"-д аваачиж шалгаж байцаагаад 20 гаруй цаг саатуулсан байна. Олон хүн ээлжээр 12 цаг гаруй ахин давтан шалгаж эцэстээ түүний визийг цуцалж, хилээр нэвтрэхийг хориглосон. Хятадын тал энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

Мао Нин хэлэхдээ, сүүлийн хэсэг хугацаанд АНУ улс төрийн зорилгоор хятад оюутнуудыг байнга дарамталж, шалгаж байцаасны эцэст хилээр нэвтрэхийг хориглодог болсон. АНУ-ын энэ үйлдэл нь хууль сахиулах хэвийн үйл ажиллагааны хүрээнээс хальж, үзэл суртлын хатуу байр суурь хэрэгжүүлж, холбогдох иргэдийн хууль ёсны эрх ашигт ноцтой халдаж, Хятад Америк хоорондын иргэдийн солилцоонд саад учруулж байгааг сүүлийн үеийн хэргүүд дахин харууллаа. Энэ нь хоёр орны иргэдийн солилцоог бэхжүүлж хялбарчлах тухай Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг ноцтой зөрчиж байна. Хятад улс үүнд дургүйцэж, эрс эсэргүүцэж байгаа бөгөөд АНУ-д хатуу байр сууриа илэрхийлсээр байна гэжээ.