Израилын арми агаараас дайрч 29 хүн нас баржээ
2024-03-09 15:44:42
Share
Share this with Close
youtube WeChat

Палестины телевиз гуравдугаар сарын 8-нд мэдээлснээр, Израилын арми мөн өдөр Газын зурвасын өмнөд болон төв хэсгийн олон бүсэд агаараас дайралт явуулсны улмаас наад захдаа 29 хүний аминд хүрсэн гэжээ. 

Эх сурвалжийн дагуу, 8-нд Израилын арми Газын зурвасын өмнөд хэсэгт орших Хан Юнис хотын олон бүсийг агаараас бөмбөгдөж 12 хүн амиа алдаж , олон хүн сураггүй болсон бол мөн Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотын хоёр байшинг агаараас дайрсны улмаар наад захдаа 9 хүний аминд хүрчээ. Түүнчлэн Газын зурвасын төв хэсэгт орших Завайда, Нуселет дүрвэгсдийн цэгт ч агаараас довтолсны улмаас наанадаж 8 хүний аминд хүрчээ. 

Хамастай холбоотой цэргийн зохион байгуулалт болох Кассам Бригадс 8-нд мэдэгдэхдээ, тухайн өдөр Кассам Бригадс Газын зурвасын хойд хэсэгт байрлах Израилын цэргийн командлахын газар руу нисгэгчгүй онгоцоор хоёр удаа дайрсан бөгөөд Газын зурвасын өмнөд хэсэгт Израилын армитай гал нээж Израилын 6 цэргийг устгасан гэв.