Африк тивийн спортын 13-р наадам нээгдэв
2024-03-09 15:16:26
Share
Share this with Close
youtube WeChat

13 дахь удаагийн Африк тивийн спортын наадам орон нутгийн цагаар гуравдугаар сарын 8-ны орой Гана улсын нийслэл Аккра хотод нээлтээ хийлээ. Африкийн улс орнууд, бүс нутгаас ирсэн тамирчид, дасгалжуулагчид, үзэгчид Ганагийн их сургуулийн цэнгэлдэх хүрээлэнд цугларч, нээлтийн ёслолд оролцжээ.

Гана улсын Ерөнхийлөгч Акуфо-Аддо нээлтийн ёслол дээр хэлэхдээ, энэ удаагийн Африк тивийн спортын наадам нь спортоор дамжуулан Африк тивийн эв нэгдлийг хангах боломж юм. "Африкийн наадам бол эв нэгдэл, сайн сайхны төлөөх спортын арга хэмжээ юм. Өнөөдөр бид энд цугларч, тамирчид африкчуудын авьяас чадвар, оюун санааг харуулах гэж байна гэжээ.

13 дахь удаагийн Африк тивийн спортын наадам "Африкийн мөрөөдлийг мэдрэх нь" уриан дор болж, ирэх хоёр долоо хоногт 4000 гаруй тамирчин тэмцээний 29 төрөлд өрсөлдөх бөгөөд хөнгөн атлетик, бадминтон, ширээний теннис зэрэг найман төрлөөр тамирчид Парисын олимпод оролцох эрхийн төлөө өрсөлдөх юм.

Африк тивийн спортын наадмыг дөрвөн жилд нэг удаа зохиогддог тус тивийн хамгийн том, дээд зэрэглэлийн спортын цогц уралдаан тэмцээн юм. COVID-19 тахал болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр Африкийн 13-р наадмыг нэг жил хойшлуулж зохион байгуулж байгаа нь энэ юм.