Олимпын наадмын нээлт Бээжингийн цагаар долоодугаар сарын 27-ны 01:30-д болно
2024-03-09 15:07:01
Share
Share this with Close
youtube WeChat

Парисын олимпын наадмыг зохион байгуулах хорооноос гуравдугаар сарын 8-ны өдөр албан ёсоор мэдэгдэхдээ, олны анхаарлыг татсан зуны олимпын наадмын нээлтийн ажиллагаа орон нутгийн цагаар долоодугаар сарын 26-ны 19:30 цагт эхэлнэ гэжээ. Тэгвэл тухайн үед Парис зуны цагийн хуваарийн дагуу байх бөгөөд Бээжинтэй 6 цагийн зөрүүтэй болохоор Бээжинтэй адил цагийн хуваарьтай орнуудын иргэд түмэн 27-ны өдрийн 1:30 цагт Сена мөрөн дээр эхлэх Олимпын нээлтийн ёслолыг сонирхоно гэсэн үг юм.

Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, аюулгүй байдлын үүднээс Францын засгийн газар нээлтийн ёслолын өмнө, болох үеэр, мөн дараа нь Парис хотод төвлөрсөн 150 километрийн радиус дахь бүх нисэх онгоцны буудал, агаарын орон зайг хаах болно. Нэмж дурдахад Францын аюулгүй байдлын алба тамирчид, сэтгүүлчид, хувийн хамгаалалтын ажилтнууд болон чухал дэд бүтцийн ойролцоо амьдардаг хүмүүс зэрэг 1 сая орчим хүнд аюулгүйн эрсдэлийн шалгалт хийж эхэлжээ.

Парисын олимпын наадам долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд, паралимпийн наадам наймдугаар сарын 28-наас есдүгээр  сарын 8-ны хооронд явгадах юм.