Долоон сая канад долларын нөхөн олговрын ард
2024-03-09 10:11:08
Share
Share this with Close
youtube WeChat

Канадын Засгийн газар Хятадад баривчлагдсан Канадын бизнесмен Майкл Спавортой Хятадад тагнуул хийсэн хэргээр гурван жил орчим хоригдсоных нь төлөө "нөхөн олговор" олгох талаар тохиролцоонд хүрсэн тухай Канадын хэвлэлүүд саяхан мэдээллээ. Хоёр тал эцэстээ долоон сая канад доллараар тохиролцсон байна.

Майкл Спаворыг  2018 онд баривчилснаас хойш Канадын Засгийн газар Хятадыг "дур зоригоор хорьсон" талаар шуугиан дэгдээсээр ирсэн. Энэ удаад харин өөрийгөө алгадсан хэрэг болжээ. Шинжээчид "эвлэрэх", "нөхөн олговор" гэдэг нь Канадын Засгийн газрын ямар нэгэн хууль дүрэм зөрчсөн байгааг харуулж буй төдийгүй Майкл түүнд үйлчилдэг тагнуул гэдгийг баталж байна гэж онцолжээ. Канадын нэгэн интернет ашиглагч: "Засгийн газраас энэ асуудалд нөхөн олговор олгох нь ямар нэг зүйлийг нуун дарагдуулахыг оролдож байгаа хэрэг юм."

Үнэндээ Майклыг тагнуул гэдэг нь аль эрт тогтоогдсон бөгөөд тэрээр өөрөө ч гэмт хэргийн баримтыг хүлээсэн юм. Гэвч Канадын Засгийн газар үүнийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй байсан, энэ удаад өөрөө өөрийгөө золиосолжээ.

Хятадын аюулгүй байдлын байгууллагын нийтэлсэн мэдээллээс үзвэл, Майкл Хятад, Хойд Солонгосын хилийн бүсэд удаан хугацаагаар идэвхтэй ажиллаж, Канадын дипломатч асан Майкл Ковригт холбогдох тагнуулын мэдээлэл цуглуулахад туслан, Хятадын цэргийн техник хэрэгслийн гэрэл зургийг хууль бусаар авч, Хятадад суугаа Канадын Элчин сайдын яаманд өгч байжээ. Энэ хоёр хүний хилийн чанадад хангасан тагнуулын мэдээлэлд улсын нууцад хамаарах хэд хэдэн зүйл байсан бөгөөд тэднийг гадаадад тагнуул хийсэн, төрийн нууцыг хууль бусаар тараасан гэмт хэрэгт сэжиглэжээ. 2018 онд энэ хоёрыг Хятадад баривчилсан байна. 2021 оны есдүгээр сард энэ хоёр хүн өвчтэй гэсэн үндэслэлээр батлан даалтад гаргах хүсэлт гаргаж,  Хятадын холбогдох шүүх зөвшөөрч, улмаар тэднийг  хилээс хөөж гаргажээ.

Канадад буцсаны дараа Майкл Спавор Майкл Ковриг болон Канадын Гадаад хэргийн яамыг шүүхэд заалджээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Канадын хэвлэл мэдээллийн "The Globe and Mail"-ийн мэдээлснээр, Майкл Спавор Хойд Солонгостой холбоотой нууц мэдээллийг Майкл Ковригтэй "мэдээгүй" нөхцөлд хуваалцсан, дараа нь Майкл Ковриг эдгээр мэдээллийг Канадын засгийн газар болон “Таван нүдний холбоо” буюу FVEY-д өгсөн. Энэ хэргээр тэд хоёр Хятадад баривчлагдсан тул тэрээр Канадын Засгийн газраас нөхөн олговор  нэхэмжилсэн юм. Энэхүү дотоод зөрчилдөөн нь тэдний Хятадад явуулж байсан тагнуулын ажиллагааг илчилж, Майкл үнэхээр Хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн зүйл хийснийг нотолсон юм. Эцэст нь Канадын Засгийн газар энэ хэргийг "дарагдуулах"-ын тулд 7 сая канад доллар олгож,  Хятад улс "дураар хорьсон" гэдэг нь хар цагааныг хутгалдуулсан худал мэдээлэл болохыг мөн баталжээ.

Канадын Гадаад хэргийн яамны "Дэлхийн аюулгүй байдлын тайлангийн төсөл" (GSRP) төслийг энд дурдах шаардлагатай байна. Энэ нь халуун цэгүүдэд холбогдох аюулгүй байдлын мэдээллийг цуглуулахын тулд дипломатчдыг илгээх үүрэгтэй бөгөөд Майкл Ковриг уг төсөл дээр ажиллаж байсан юм.

Майклтай эвлэрсэн хэрэг ил болсны дараа Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мөн Хятадыг "дураар хорьсон" талаар худал мэдээ тараасаар байв. Сүүлийн жилүүдэд Канад улс "Хятадын тагнуулын хэрэг", "БНХАУ Канадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлоо" гэж гүтгэсээр байгаа нь Канадын зарим улс төрчдийн хувьд хүйтэн дайны сэтгэхүйтэй байж, АНУ-ын хамт Хятадад чиглэсээр байна. Энэ удаад Канадын Засгийн газар АНУ-ын “дагагч” гэдэг нь дахин нотлогдлоо.