Хоёрдугаар сарын CPI, PPI-г нийтэлжээ
2024-03-09 15:02:54
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Статистикийн үндэсний газраас гуравдугаар сарын 9-нд 2024 оны 2-р сарын хэрэглээний үнийн индекс\CPI\, үйлдвэрлэгчдийн үнийн индекс\PPI\-ийг нийтэлжээ. Тодруулбал, өнгөрсөн 2-р сард хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 1 хувиар өссөн байна. Хүнс, эрчим хүчний үнийг үл тооцвол хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар, өмнөх сараас 0.8 нэгжээр өссөн нь 2022 оны 2-р сараас хойших хамгийн өндөр өсөлт болсон байна.

Хэрэглээний үнийн индекс 1 хувиар өсөж , өмнөх сарынхаас 0.7 нэгжээр нэмэгдсэн аж. Энэхүү үзүүлэлт нь голдуу хүнс, үйлчилгээний үнийн өсөлт дээр тулгуурласан байна. Үүнд, хүнсний бүтээгдэхүүний үнэ 3.3 хувиар өссөн нь өмнөх сараас 2.9 нэгжээр нэмэгджээ. Нөгөө талаар цагаан сарын амралтын үеэр хүмүүсийн зорчих хөдөлгөөн, соёл, амралт цэнгүүний үйлчилгээний хэрэглээний эрэлт эрс нэмэгдэж, онгоцны тийз, олон нийтийн тээврийн хэрэгслийн үнэ, аялал, кино урлаг, тоглолтын тасалбарын үнэ 12.5-23.0 хувийн өсөлттэй байж, хэрэглээний үнийн индексийн 0.3 нэгж орчмын өсөлтөд нөлөөлжээ. Мөн олон улсын нефтийн үнийн өсөлтийн нөлөөгөөр дотоодын шатахууны ханш өнгөрсөн сард 1 хувийн бууралттай байснаас 2 хувийн өссөнтэй болжээ. Энэ нь хэрэглээний үнийн индексийг 0.07 нэгээр өсгөсөн байна.