Орос, Украины мөргөлдөөний тухай мэдээлэл
2024-03-09 15:37:25
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 8-нд Оросын Батлан хамгаалах яам байлдааны тайлан нийтэлж, Оросын арми өнгөрсөн долоо хоногт Донецк, Авдеевка, Купянск болон бусад чиглэлд Украины армийн олон удаагийн довтолгоог няцааж, Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем болон зэвсгийн агуулах зэрэгт цохилт өгсөн. Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины МиГ-29 сөнөөгч онгоцыг сөнөөж, Украины олон тооны пуужин, нисгэгчгүй онгоцыг замаас нь тосон устгасан гэв.

Мөн өдөр Украины Зэвсэгт хүчний жанжин штаб байлдааны тайлан нийтэлж, тухайн өдөр Украины арми өмнө фронтод Оросын армитай олон удаа тулалдсан тухай дурджээ. Украины Агаарын цэргийн хүчин Оросын цэргийн бие бүрэлдэхүүн болон техник хэрэгсэл рүү олон удаа цохилт өгсөн бол Украины армийн пуужинт хүчин Оросын электрон дайны бааз, зэвсгийн агуулах болон бусад объектуудад цохилт өгсөн гэжээ.