Дайныг ашиглан мөнгө олсон гэдгээ батлан хамгаалахын сайд нь хүлээн зөвшөөрчээ
2024-03-09 22:58:08
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн дайныг ашиглан мөнгө угаах үйлдэл нь нууц биш болсон. Орос, Украины мөргөлдөөн хурцатгахыг дагалдан “энх тайван”, “ардчилал” гэгчийг аман уншлага болгосон Америкийн улс төрчид өөрөө ч энэ бүхнийг хүлээн зөвшөөрөх болжээ.

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин цагаан ордонд болсон хурлын үеэр хэлэхдээ, Орос, Украины мөргөлдөөн нь Америкийн эдийн засагт эерэгээр нөлөөлсөн. Америкийн Украинд нийлүүлж буй зэвсгийг бүгдийг дотооддоо үйлдвэрлэсэн бөгөөд холбогдох хөрөнгө оруулалт нь Америкийн дэд бүтцийн байгууламжийн цар хүрээг тэлж, америкчуудыг ажлын байраар хангасан. Америкийн дэмжлэгтэйгээр Украин үргэлжлүүлэн байлдсаар байгаа нь Америкийн эдийн засагт ашигтай байх болно гэжээ.

Америкийн Батлан хамгаалах сайдын дээрх үг яриа нь Америкийн Консерватив сэтгүүлийн 2024 оны 4-р сард нийтэлсэн нэгэн нийтлэлийг өөрийн эрхгүй санагдуулна. Уг нийтлэлд, “Вашингтон Оростой сүүлчийн Украин хүн үхэж дуустал нь тулалдах болно” гэжээ. Америк үнэхээр өөрийн орны эдийн засгийн хөгжлийнхөө төлөө Украиныг золиос болгохоос буцахгүй гэж үү? Дэлхий нийтийг дайны утаанд хамруулан оруулахыг хүсэж байгаа уу?

Орос, Украины мөргөлдөөн дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Европын хамгийн ноцтой бүс нутгийн чанартай дайн бөгөөд мөргөлдөгч орнууд энэхүү дайны улмаас маш хүнд хохирол амссаар байна. Харин Америк уг дайны ашиг хүртэгч болж, зэр зэвсэг нийлүүлэхээс авхуулаад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хүртэл Украины ард иргэдийн гашуун зовлон дээр жаргаж байна.

Саяхан АНУ-ын Төрийн департамент ийм нэгэн тоон мэдээллийг нийтэлжээ. Тухайлбал, АНУ-ын гадаад дахь зэр зэвсгийн борлуулалт 2023 онд 16 хувиар нэмэгдэн, 238 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Үүнд, Америкийн засгийн газрын шууд тохиролцсон зэр зэвсгийн борлуулалтын хэмжээ 80.9 тэрбум ам.долларт хүрч, 2022 оноос 56 хувиар өссөн бол Америкийн компаниудын зэр зэвсгийн борлуулалт 157.5 тэрбум ам.долларт хүрч, 2022 оныхоос 2.5 хувиар өсжээ.

Дээрх тоо баримтын талаар шинжээчид дүн шинжилгээ хийсэн байна. Тэдний үзэж байгаагаар Орос Украины мөргөлдөөн нь Америкийн хилийн чанад дахь зэр зэвсгийн борлуулалт огцом өссөний гол хүчин зүйл юм байна. Америкийн Холбооны нөөцийн сан энэ бүхнийг гэрчлэх ноцтой баримт дэлгэжээ. Тухайлбал, Орос, Украины мөргөлдөөн дэгдсэнээс хойш Америкийн батлан хамгаалах, сансар судлалын салбарын үйлдвэрлэл 17.5 хувиар өсжээ.

Америк гэдэг улсыг үүсгэн байгуулсан 240 гаруй жилийн түүхэнд зөвхөн 16 жил нь дайн байлдаанд оролцоогүй юм. Дайныг ашиглан мөнгө угаах нь Америкт бий болоод маш удаж байна. Уг орон аль эртнээс цэрэг арми, зэвсгийн наймаачин, парламентын гишүүн, батлан хамгаалахын судалгааны байгууллага, сангууд, хэвлэл мэдээллийн байгууллага зэргийг оролцуулсан цогц ашиг сонирхлын бүлэглэлийг бүрдүүлж, хямрал үүсгэх, янз бүрийн арга барилыг ашиглан засгийн газрын бодлогын шийдэлд нөлөөлж, улмаар Америкийн засгийн газрыг улс орнуудтай сөргөлдсөн, цэрэгжсэн байдлаар харилцах нөхцөл байдлыг бий болгон, сөргөлдөөн дундаас ашиг олуулдаг юм.

Америкийн энэхүү цус нөжтэй базсан мөнгө угаах арга барил, дээрэнгүй үзэлд дэлхий нийт маш их сонор сэрэмжтэй байх ёстой. Энэ нь олон улсын шударга ёсыг тууштай хамгаалж байж л Америкийн дээрх үйлдлийг үр дүнтэй хориглож, дэлхийн энх тайван хөгжилд илүү их баталгаа хангах болно гэдийг бидэнд улам гүнзгий мэдрүүлж байна.