Танзанийн ерөнхийлөгч агсан Али Хассан Мвини таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
2024-03-10 10:51:01
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин гуравдугаар сарын 7-нд Танзанийн ерөнхийлөгч Самиа Сулуху Хассанд захидал илгээж, тус орны ерөнхийлөгч асан Али Хассан Мвини таалал төгссөнд Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, Танзанийн засгийн газар, ард түмэн, Али Хассан Мвини агсны төрөл төрөгсдийн уй гашууг хуваалцаж буйгаа илэрхийлжээ. 

Ши Жиньпин захидалдаа, Али Хассан Мвини агсан бол Танзанийн гарамгай улс төрч бөгөөд удирдагч, мөн ч Хятадын ард түмний хуучин найз байж, Хятад Танзанийн харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм. Хятад Танзанийн гүн зузаан уламжлалт найрамдлыг Хятадын тал нандигнаж, Танзанийн талтай хамтаар хоёр орны олон салбарын найрсаг хамтын ажиллагааг тэлж, Хятад Танзанийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ. 

Мөн өдөр БНХАУ-ын орлогч дарга Хань Жэн Али Хассан Мвини агсан таалал төгссөнд холбогдуулан Танзанийн Занзибарын ерөнхийлөгч Хуссейн Али Мвинид эмгэнэлийн цахилгаан илгээжээ.