Орос, Украины дайны тайлан гаргажээ
2024-03-10 15:36:25
Share
Share this with Close
youtube WeChat

 

Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 9-нд Оросын Батлан хамгаалах яам байлдааны тайлан нийтэлж, Оросын арми тухайн өдөр Купянск, Авдеевка, Донецк болон бусад чиглэлд Украины армийн олон удаагийн довтолгоог няцааж, Украины их бууны эсрэг радар, зэвсгийн агуулах зэргийг довтоллоо. Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины МиГ-29 сөнөөгч онгоцыг сөнөөсөн бөгөөд Украины нисэх хүчний удирдлагатай бөмбөг, олон тооны пуужин, нисгэгчгүй онгоцыг замыг тосон устгасан гэжээ. 

Мөн өдөр Украины Зэвсэгт хүчний жанжин штаб байлдааны тайлан нийтэлж, тухайн өдөр Украины арми өмнө фронтод Оросын армитай олон удаа тулалдсан. Украины Агаарын цэргийн хүчин Оросын цэргийн бие бүрэлдэхүүн болон техник хэрэгслийн байрлалд олон удаа цохилт өгсөн бол Украины армийн пуужингийн хүчин Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем, электрон дайны бааз станц болон бусад объектуудад цохилт өгсөн гэв.