Израилын олон хотод эсэргүүцлийн жагсаал болов
2024-03-10 15:36:34
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 9-нд Израилын олон хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан болж, Израилын засгийн газар барьцаалагдсан хүмүүсийг эртхэн аврахыг шаардсан бөгөөд Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуийг огцруулж, урьдчилсан байдлаар сонгууль явуулахыг шаарджээ. 

Израилын Тель-Авив хотод олон мянган жагсагчид цугларч, зам хааж, Израилын аюулгүй байдлын хүчинтэй мөргөлдөөн үүссэн байна. Израилын хэвлэлийн мэдээлснээр, энэхүү жагсаал чуулгантай холбоотой 16 жагсагчийг баривчилжээ. 

Израил, Хамас хоорондын Газын зурваст гал зогсоохыг эрмэлзсэн шинэ шатны хэлэлцээ саяхан Каир хотноо өндөрлөсөн бол ямар ч ахиц дэвшилд хүрээгүй юм. Хэлэлцээний үеэр Израил, Хамасын аль аль нь зангилаа асуудлаар буулт хийгээгүй. Урт хугацаанд гал зогсоох хэлэлцээрт тохиролцох хүртэл Израилын барьцаалагдсан хүмүүсийг суллахгүй гэдгээ Хамас мэдэгдсэн бол Хамасийг бүрэн устгах хүртэл цэргийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гэж Израилын тал мэдэгджээ.