Асиф Али Зардарид баяр хүргэв
2024-03-10 10:05:01
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин гуравдугаар сарын 10-нд Асиф Али Зардарид цахилгаан илгээж, тэрбээр Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Пакистан бол сайн хөрш, сайн найз, сайн түнш, сайн ахан дүүс байж, хоёр орны гагнасан мэт бат бөх найрамдал бол түүхэн сонголт, мөн ч хоёр ард түмний нийтлэг үнэт өв юм. Сүүлийн жилүүдэд хоёр орон өндөр дээд зиндааны нягт харилцаа холбоог хадгалж, амин чухал ашиг сонирхол болон том чухал асуудлаар харилцан дэмжиж, Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын байгуулалт баялаг үр дүнд хүрснээр хоёр талт харилцаа өндөр түвшинд хөгжиж ирлээ.

Өдгөө дэлхий ертөнц зуун жилд байгаагүй том өөрчлөлт хувьсал, донсолгоонд ороод байгаа тул Хятад, Пакистаны харилцааны стратегийн ач холбогдол улам бүр чухал болж байна. Хоёр орны харилцааг миний бие дээд хэмжээнд чухалчилдаг бөгөөд эрхэм ерөнхийлөгч тантай хамтран уламжлалт найрамдлаа бэхжүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулан, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг улам сайн хөгжүүлж, улмаар Хятад-Пакистаны хувь заяаны хамтын нийгэмлэгийн байгуулалтыг түргэтгэж, хоёр ард түмэнд аз буян эдлүүлэхэд бэлэн байна гэжээ.