Хятад, Америк иргэдийн харилцааг дэмжинэ
2024-03-11 16:48:53
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 11-нд ГХЯ-нын хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариулав. 

-Хэдхэн хоногийн өмнө Калифорниа мужийн Сан Франциско хотын дарга Брид нийгмийн олон давхаргын хүмүүсийн хамт Ши Жиньпин даргад ил захидал илгээжээ. Тэд захидалдаа, Ши Жиньпин дарга өнгөрсөн оны 11 дүгээр сард Америкийн найрамдлын бүлгүүдийн нэгдсэн хүлээн авалтад хэлсэн үгэндээ Хятад, Америкийн иргэд хоорондын харилцааны үндэс суурийг голчлон дурдсан. Сан Франциско хот иргэд хоорондын харилцаанд тулах цэг болж, хүмүүнлэгийн солилцоогоор дамжуулан хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд тус хотын амьтны хүрээлэнд хулсны баавгай хүлээн авахад бэлэн байна гэжээ. Хятад улс үүнд ямар хариу өгөх вэ? 

Сэтгүүлчийн энэ асуултад Ван Вэньбинь хариулахдаа, хоёр ард түмний харилцаа улам ойртон нэмэгдэхийг бид хүсэн хүлээж, дэмждэг. Шинэ эриний хоёр ард түмний найрамдлын түүх, Хятад Америкийн хамтын ажиллагааны харилцан ашигтай үлгэр жишээг хамтдаа бий болгоход бэлэн байна. Хулсны баавгай бол Хятад, Америкийн ард түмний найрамдлын элч юм. Бид хоёр ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхийн тулд хулсны баавгай хамгаалах чиглэлээр Америктай цаашид хамтран ажиллана гэв.