Асиф Али Зардарид баяр хүргэлээ
2024-03-11 17:46:14
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь гуравдугаар сарын 11-нд хэлэхдээ, ноён Асиф Али Зардари Пакистаны ерөнхийлөгчөөр сонгогдсонд Хятадын тал баяр хүргэж, Хятад улсын дарга Ши Жиньпин түүнд баярын цахилгаан илгээсэн юм. Хятад, Пакистаны харилцааг Хятадын тал маш чухалчилдаг бөгөөд Пакистаны талтай хамтдаа уламжлалт найрамдлаа залгамжлан хөгжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэн, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг улам их амжилтад хүргэж, улмаар шинэ цаг эриний Хятад-Пакистаны улам нягт хувь заяаны хамтын цогцыг байгуулахад бэлэн байна гэжээ.