Порт-о-Принс хотоос иргэд дүрвэж байна
2024-03-11 10:13:15
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 9-нд НҮБ-ын Гаити дахь Олон улсын цагаачлалын байгууллагын тэргүүн Бланшетт хэлэхдээ, Гаитигийн нийслэл Порт-о-Пренс зэвсэгт бүлэглэлд бүслэгдээд байна. Порт-о-Пренсийн ихэнх хэсэг болон бусад хот руу чиглэсэн гол замууд одоогоор зэвсэглэсэн этгээдүүдийн хяналтанд байгаа бөгөөд олон тооны хүмүүс дүрвэж байна. Порт-о-Пренсийн нисэх буудал хаалттай хэвээр байгаа бөгөөд 7-ны өдөр үйл ажиллагаагаа зогсоосноос хойш хүнс тээвэрлэдэг гол боомт дээрэмдүүлсэн. Одоогоор Гаити руу хүмүүнлэгийн тусламж очих боломжгүй гэжээ. 

Орон нутгийн цагаар 8-нд Гаити улсын нийслэл Порт-о-Пренс дэх ерөнхийлөгчийн ордны ойролцоо том хэмжээний зэвсэгт мөргөлдөөн болов. 9-ний өдөр Гаитигийн цагдаа нар ерөнхийлөгчийн ордон руу халдсан зэвсэгт бүлэглэлийг няцааж, халдлагыг төлөвлөсөн зэвсэгт бүлэглэлийн удирдагчийг устгасан гэж мэдэгдэв. 

Энэ оны хоёрдугаар сарын 29-нөөс хойш Гаити дахь зэвсэгт бүлэглэлүүд Порт-о-Пренсийн цагдаагийн газар, цагдаагийн сургууль бусад байгууламж руу дайрч, шилжилтийн засгийн газрын ерөнхий сайд Ариэль Хенриг огцрохыг шаардсан юм.