ХАМАС гал зогсоох тухай 5 болзол нэрлэв
2024-03-11 15:26:50
Share
Share this with Close
youtube WeChat

Газын зурваст гал зогсоох тухай хэлэлцээ хэрэгжүүлэх нь хүндрэлтэй хэвээр байна. ХАМАС-ын Улс төрийн газрын тэргүүн Исмаил Хание гал зогсоох хэлэлцээрийн талаар ХАМАС-аас санал болгож байгаа 5 зарчмыг нэрлэж, "гал зогсоох хэлэлцээрт манай байр суурь нээлттэй" гэж өчигдөр, 10-ны өдөр мэдэгдэв.

Исмаил Хание гал зогсоох хэлэлцээрийн 5 зарчим нэрлэв. Үүнд, бүх талаар гал зогсоож, Израил цэргээ Газын зурвасаас бүрмөсөн гаргах, дүрвэсэн хүмүүсийг болзолгүйгээр гэр оронд нь буцаах, мөн тусламж үзүүлж, орон байраар хангах, Газын зурвасыг сэргээн босгох, бүслэлтийг цуцална гэж тодорхойлжээ. Ингэсний эцэст нь барьцааны хүмүүсийг солилцох тохиролцоонд хүрнэ гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, хэлэлцээр харилцан уялдаатай, олон үе шаттай хэрэгжиж, олон улсын хамтын нийгэмлэг баталгаа гаргаж, үүнийг Израиль дагаж мөрдөнө гэдгээ баталгаажуулах ёстой. Израиль өмнө нь гал зогсоох талаар тодорхой баталгаа, амлалт өгөөгүй байсаар ирсэн гэжээ.