Жо Байден, Дональд Трамп нар Жоржиа мужид ширүүн дайралцав
2024-03-11 10:09:49
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн ерөнхийлөгч Жо Байден, ерөнхийлөгч асан Трамп нар 9-ний өдөр Жоржиа мужид сонгуулийн сурталчилгааны цуглаан хийв. "Дүүжин" муж гэж нэрлэгддэг, санал аль тийшээгээ ч хэлбийж болохуйц тус мужид цуглааны өнгө аяс ширүүн, бие бие рүүгээ дайралцсан байдлаар өрнөснөөр ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын шинэ үе эхэллээ.

Жо Байден энэ өдөр Жоржиа мужийн Атланта хотод дэмжигчидтэйгээ уулзаж, Дональд Трамп бид хоёр тэс өөр үнэт зүйлтэй улс төрчид. Хэрэв тэр Цагаан ордонд буцаж ирвэл, Америк хорсол дургүйцэл, өс хонзонгоор дүүрэх болно гэв. Үүнээс гадна Жо Байден үр хөндөлт, татвар, цагаачлалын асуудлаарх Дональд Трампын бодлогыг шүүмжилсэн байна.

Дональд Трамп Жоржиа мужийн Ром хотод болсон цуглаан дээр цагаачлал, хилийн аюулгүй байдлын асуудлаар Жо Байденыг дайрч, Америкийн өмнөд хилээр цагаачдыг хууль бусаар нэвтрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгаж, Жо Байдены үйлдсэн гэмт хэргийг хэзээ ч уучилж болохгүй гэв. Дональд Трамп мөн сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр Жо Байдены үг яриа, үйл хөдлөлийг дуурайж элэглэжээ.