Унгарын шинэ ерөнхийлөгч тангараг өргөв
2024-03-11 10:08:34
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Унгарын ерөнхийлөгчөөр сонгогдсон Томаш Шүйокийн тангараг өргөх ёслол өчигдөр,10-ны өдөр Будапешт хотод Шандор ордны өмнөх талбайд болов. 

Тангараг өргөхдөө Томаш Шүйок, Үндсэн хуульд заасан  хууль дээдлэх зарчмыг баримтална, бүх эрх мэдлийг зөвхөн хуулийн хүрээнд тайлбарлаж болно. Үндсэн хууль бол миний баримтлах зарчим, миний ажлын тулгын чулуу, загвар, жишиг байх болно гэж мэдэгджээ. 

Шинэ сонгогдсон ерөнхийлөгч Томаш Шүйок 1956 онд төрсөн. 2016 оноос өнөөг хүртэл Унгарын Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан хүн юм.  

Унгарын ерөнхийлөгч асан Новак Каталин өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хүүхдийн хүчирхийллийг нуун дарагдуулсан этгээдэд өршөөл үзүүлсэн байна. Үүнд дургүйцсэн олон нийт ерөнхийлөгчийг эсэргүүцэж, огцрох шаардлага тавьснаар, Новак Каталин хоёрдугаар сарын 10-нд албан тушаалаа орхисон юм.