"Ши Жиньпиний зохиол бүтээлийн сонгомол" I,II ботийг англи хэлээр хэвлэн нийтэлжээ
2024-03-11 17:36:08
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятадын Гадаад хэлний хэвлэлийн газраас "Ши Жиньпиний зохиол бүтээлийн сонгомол" I,II ботийг англи хэлээр орчуулан хэвлэж, олон улсад тарааж эхэлжээ. 

Эл хоёр боть номд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний 2012 оны 11 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарын хооронд нийтэлсэн чухал зохиол бүтээл, илтгэл зэргийг хамруулжээ. 

Эх сурвалжид тэмдэглэснээр эдгээр ном нь гадаадын уншигчид Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг ойлгох, олон улсын хамтын нийгэмлэг Хятад маягийн орчин үеийн шинэчлэл болон Хятадын үндэстнүүдийн орчин цагийн соёл иргэншилтэй танилцахад чухал ач холбогдолтой юм байна.