Эдгээр дасгалууд хүүхдийн өсөлт, тархины хөгжилд тустай
2024-03-11 16:43:58
Share
Share this with Close
youtube WeChat

Түмэн бодис амилж сэргэдэг урин хавар бол хүүхдүүд дасгал хийж, өсөх хөгжих тааламжтай улирал юм. 

Хөдөлгөөн дасгал хийхийн сайн тал

★ Шинжлэх ухааны үндэслэлтэй дасгал хөдөлгөөн хийх нь булчин, ясны бүтцийг эрүүл хөгжүүлж, хүүхдүүдийн бие өсөн бойжиход сайн

★ Биеийн тамир, дархлааг сайжруулж, өвчнөөс урьдчилан сэргийлнэ

★ Сэтгэл санааг тайвшруулж, итгэл зоригтой болгож, сэтгэцийн эрүүл мэндийг дэмждэг

★ Тархины бойжилтод сайн. Хүүхдийг сэргэлэн цовоо болгоно

Хүүхдийг өндөр болгох тустай дасгалууд

Үсрэх дасгал хийхийг зөвлөж байна. Хүүхдийн хувьд хаврын дасгалын хамгийн тохиромжтой сонголт бол дээс тоглох, өндрийн харайлт, уртын харайлт, хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглох. Эдгээр нь булчин, шөрмөсийг сунгаж чаддаг тул мөгөөрсний эсийн хуваагдал, өсөлтийн дааврын ялгаралтыг идэвхжүүлж, хүүхдийн өсөлтийг дэмждэг.

Сунгалтын дасгал хийхийг зөвлөж байна. Усанд сэлэх, татах, сунгах гимнастик, балет нь булчин шөрмөсийг сунгаж, мөгөөрсний хөгжлийг идэвхжүүлж, нуруу, мөчний ясны өсөлтийг дэмждэг.

Хүндийн өргөлт, дамббелл зэрэг хүчний дасгалууд нуруу өсөхөд саад болдог тул хүүхдүүд эдгээр төрлийн дасгалаас зайлсхийх хэрэгтэй. 

Дасгал хийхдээ урьдаар бие халаалт хийж, дараа нь дасгал хөдөлгөөнөө хийж, сүүлд нь хөнгөн хөдөлгөөн хийвэл сайн.

Хүүхдүүд өндөр болж өсөхөд мэдээж удамшил нөлөөлнө, бас өвчин ч нөлөөлж болно. Одоогийн байдлаар, 300 гаруй төрлийн өвчин хүүхдүүдийн биеийн өндөрт нөлөөлдөг болохыг илрүүлсэн байдаг. Өсөлтийг дэмждэг зарим эм бэлдмэлийг дураараа хэрэглэж болохгүй. Эцэг эх нь эмнэлэгт хандаж, учир шалтгааныг нь оношилж бататгах ёстой. 

Хүүхдүүдийн биеийн өндөр, жин нь өсөлт бойжилтыг харуулдаг тул жингээ долоо хоног тутамд нэг, биеийн өндрийг улирал тутамд хэмжих хэрэгтэй. 

①Өсвөр насны хүүхэд жилд 5-7 см өсөж, жин нь 2-3 кг нэмэгдэж байдаг. 

②Шилжилтийн насандаа хүүхэд жилд 10-14 см өсөж, жин  жилд 8-10 кг нэмэгдэнэ. 

③Шилжилтийн насны дараагаас эхлэн биеийн өндөр, жин тогтмол болж, өөрчлөлт бага гардаг. 

Өдрийн гурван хоолоо тогтсон цагт, тогтсон хэмжээтэй идэж, дэглэм барих нь хүүхдүүдийн эрүүл өсөлтөд чухал. Өглөө шимтэй сайн хооллож, өдөр болгон уураг, кальци, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх. Мөн үүний зэрэгцээ  нар салхинд явж, хөдөлгөөн хийх нь кальцийг бүрэн задалж, бие эрүүл сэтгэл саруул байлгах бөгөөд хараа муудахаас сэргийлдэг. 

Чихэр, чихэрлэг зүйлс их идэх нь хоолны дуршил бууруулна. Идэж буй хоол хүнсний бүтцээ зүй зохистой байлгаж, шорвог, өөх тостой хоолноос татгалзаарай. 

Хүүхэд сайн унтах нь тэдний эрүүл бойжилт өсөлтөд маш чухал. 6-12 насны хүүхдүүд өдөрт 9-12 цаг, 13-17 насны хүүхдүүд өдөрт 8-10 унтах ёстой.