Saudi Aramco-гийн цэвэр ашиг 121.3 тэрбум доллар болов
2024-03-11 11:00:09
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар өчигдөр, 10-ны өдөр Саудын Арабын нефтийн компаний Saudi Aramco-гийн нийтэлсэн санхүүгийн тайланд, 2023 онд тус компанийн цэвэр ашиг 121,3 тэрбум ам.долларт хүрсэн гэв. Сонирхуулахад, тус компанийн 2022 оны цэвэр ашиг 161,1 тэрбум ам.доллар байжээ.

Өмнөх оноос цэвэр ашиг 40 тэрбумаар багассан нь түүхий нефтийн үнэ буурсан, борлуулалт буурсан, боловсруулах үйлдвэрийн ашиг буурсан, химийн бүтээгдэхүүний ашиг буурсан зэргээс болов хэмээн тодорхойлжээ.