Аюулгүйн зөвлөл эв нэгдэл, хамтын ажиллагааг баримтлах нь чухал
2024-03-12 09:54:56
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн газрын түр орлогч Дай Бин өчигдөр, 11-нд болсон Аюулгүйн зөвлөлийн ажлын арга барилын нээлттэй хэлэлцүүлэгт оролцохдоо, гишүүн орнууд эв нэгдэл, хамтын ажиллагааны үзэл санааг баримтлах ёстой гэв. 

Дай Бин хэлэхдээ, Аюулгүйн зөвлөл бол олон улсын хамтын аюулгүй байдлын хамгийн чухал механизм. Зөвлөлд багтдаг гишүүд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг ахиулахад онцгой үүрэгтэй. “НҮБ-ын дүрэм”-ийн зорилго, зарчмыг удирдамж болгож, бие биеэ хүндэтгэсэн, эрх тэгш зөвшилцөл хийж, Аюулгүйн зөвлөлийн эрх мэдэл, нэр хүндийг хамтдаа хамгаалах ёстой гэжээ. 

Тэрээр цааш нь хэлэхдээ, татгалзах эрхийн анхны зорилго нь Аюулгүйн зөвлөлийн гишүүд үүргээ нухацтай хэрэгжүүлэхэд чухал түлхэц болдог. Ялангуяа томоохон орнуудын хооронд зохицуулалт хийхэд илүү үр дүнтэй юм гэв. 

Ихэнх тохиолдолд том орнууд санал зөрөлдөөнтэй, гишүүдийн дунд хагарал үүссэн нөхцөлд, Аюулгүйн зөвлөлийн гишүүд татгалзах эрхийг ашигладаг. Хөгжиж буй болон жижиг буурай орнуудын төлөөлөл, үг хэлэх эрхийг Аюулгүйн зөвлөлд  нэмэгдүүлж, тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг тэнцвэртэй болгож, шийдвэр гаргалтыг шударга болгож, хуарангийн сөргөлдөөнийг багасгах хэрэгтэй. Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орон хүйтэн дайны үеийн сэтгэхүйг орхиж, геополитикийн явцуу үзлээс хальж, эв нэгдэл, зохицуулалтаа сайжруулахад манлайлж, дэлхийн аюулгүй байдлын сорилтод Аюулгүйн зөвлөл бодитой, сайн үйлчлэх боломжоор хангаж өгөх ёстой гэжээ.