Гадаад хэлгүй бизнесмен AI-аар олон улсын худалдаа хийж байна
2024-03-12 16:50:33
Share
Share this with Close
youtube WeChat

“Дэлхийн супермаркет” гэгддэг Жэжян мужийн И Ү хотод жижиглэнгийн худалдаа төвлөрч байдаг. Сүүлийн үед И Ү-ийн бизнесменүүд хиймэл оюун ухаан идэвхтэй ашиглаж, бизнесийн хэлбэрээ шинэчилж байна. 

Хулс, модон эдлэл зардаг Фү Мяолинг харилцагчид нь дижитал бичлэгээр олж, захиалга өгч байгаа тул түүний орлого өдөрт 100-300 мянган юань хүрэх боломжтой болжээ.
Түүнээс бараа худалдаж авдаг хүмүүс Фү Мяолинг англиар сайн ярьж байна гэдэг боловч хэрэг дээрээ тэр хиймэл оюун ухаан ашиглан, PPT, влог хийж, фото зураг тавьж, дизайн гаргах зэрэг ажлыг ганцаараа хийдэг юм. Үйлчлүүлэгчдийн захиалга дагуу загвар бүтээл хийдэг байсан бол одоо хиймэл оюун ухаан ашиглан загварчилж харуулдаг болсон учраас зардлаа багасгаж чадсан байна.  

Сүүлийн жилүүдэд И Ү-ийн бизнесменүүд цахим худалдаа, шууд нэвтрүүлгийг явуулж байгаагийн ихэнх нь жижиглэнгийн худалдаа эрхлэгчид байгаа юм. Тус хотын олон улсын худалдааны захын хиймэл оюун ухааны индэр ашиглалтад орсны дараа бизнес эрхлэгчид идэвхтэй суралцан ашиглаж байна. 

Статистик бүртгэлээр, ноднингийн гуравдугаар сард тус индэр албан ёсоор ашиглалтад орсноос хойш 10 мянга гаруй худалдаа эрхлэгчид буюу нийт бизнесменүүдийн 20 хувь нь хиймэл оюун ухааныг ашиглах болсон байна.

Тэдний мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд платформ нь бүх агуулгыг хянаж, заримыг нь түүвэрчлэн шалгаж байна.