Украин олон улсын нислэгээ сэргээхээр ярилцаж байна
2024-03-12 10:29:03
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ болон Европын холбоотой олон улсын нислэгээ сэргээх асуудлаар хэлэлцэж эхэлсэн гэж Украины ерөнхий сайдын орлогч Александр Кубраков өчигдөр, 11-ний өдөр хэлснийг Украины РБК агентлаг мэдээлжээ. 

Хэлэлцээр хэзээ дуусахыг хэлэхэд эрт байна. Гэсэн ч Украин дайны үеийн агаарын тэээврийн зах зээлийн ажиллагаа, эрсдлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөгөө Хяналт удирдлагын байгууллагад хүргүүлсэн гэв.

Европын агаарын тээврийн олон компани Украинтай агаарын тээврийн замаа ахин нээх сонирхолтой байгаа. Тэд анхны оролцогчдын нэг болохыг хүсэж байгаа гэдгийг Александр Кубраков онцлоод, тэдгээр компанийн нэрийг зарлахаас татгалзсан байна. Мөн Украины агаарын тээврийн гурван компани хэлэлцээрт оролцож байна гэж нэмж хэлсэн байна.