Хятад, Иран, Оросын цэргийн сургуулилт эхлэв
2024-03-12 15:47:17
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 3 сарын 11-нд Хятад, Иран, Оросын хамтарсан "Аюулгүйн холбоо-2024" цэргийн сургуулилт эхэллээ. Сургуулилалт оролцох Хятадын хөлгүүд өчигдөр үдээс өмнө Ираны Чабахар хотын ойролцоох усан хилд орж, Иран, Оросын тэнгисийн цэргийн флотын хөлгүүдтэй сургуулилалтын хүчин бүрдүүлэв. 

Бүс нутгийн тэнгисийн аюулгүй байдлыг хамтран хамгаалах зорилготой  "Энх тайван, аюулгүй байдлыг хамтдаа бий болгоё" уриан дор гуравдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Оманы булангийн ойролцоо сургуулилт хийх юм. Зорилго нь далайн дээрэмчидтэй тэмцэх, эрж хайх, аврах ажиллагаанд гол анхаарлаа хандуулах юм. 

Хятадын цэргийн хүчин нь дагалдан яваа ангийн 45 дахь бүлэг пуужин устгагч Өрөмч хөлөг, пуужингийн хамгаалалттай Линь-и хөлөг,  иж бүрэн хангалтын Дунпинху хөлгүүд байна. Ираны цэргийн хүчинд "Альборз", хамгаалалтын "Жамалан" зэрэг 10 гаруй хөлөг багтжээ. ОХУ-ын цэргийн хүчинд "Варяг" хөлөг, шумбагч онгоц эсэргүүцэгч "Маршал Шапошников" том хөлөг оролцож байна.