Мөргөлдөөний талбаруудад гал зогсоохыг уриалав
2024-03-12 10:05:34
Share
Share this with Close
youtube WeChat

Рамадан сарын үеэр Газын зурвас, Судан зэрэг мөргөлдөөнтэй бүсэд дайтахаа зогсоохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өчигдөр, 11-ний өдөр уриалав.

Антонио Гутерриш, Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Рамадан сар бол лалын шашинтнуудын мөргөлийн сар. Энэ бол энх тайван, эвлэрэл, эв нэгдлийг санаачлах сар. Гэсэн хэдий ч Рамадан сараар одоо Газын зурваст мөргөлдөөн хүчирхийлэл үргэлжилж, агаараас бөмбөгдөж, буун дуу тачигнаж, гал утаан дунд цус урссаар байна. Газын зурваст буун дуу гаргалгүй зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй нэвтрүүлж, барьцааны хүмүүсийг суллахыг уриалж байна гэв.

Үүний зэрэгцээ Антонио Гутерриш, Суданы мөргөлдөөнтэй талууд Рамадан сард дайсагналаа зогсоох ёстой. Суданы ард түмэн өлсгөлөн, айдас хүйдэс, үгээр илэрхийлэхийн аргагүй зовлон зүдгүүртэй тулгарч байгаа тул дайтахаа зогсоогооч гэжээ.