Европт зэвсгийн импорт эрс нэмэгдэж байна
2024-03-12 09:41:56
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Шведийн Стокгольм дахь олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн 11-ний өдөр тайлан нийтэлж тэмдэглэхдээ, сүүлийн 5 жилд Европын орнуудын гол зэвсгийн импорт өмнөх 5 жилээс бараг хоёр дахин нэмэгдэж, зэвсгийн импортын талаас илүү хувийг АНУ-аас авч байна гэжээ. 

2019-2023 онд Европын орнуудын зэвсгийн импортын хэмжээ 2014-2018 онтой харьцуулахад 94 хувиар өссөн гэж тайланд дурджээ. 2022 оны хоёрдугаар сард Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш Украйнд дор хаяж 30 улс зэвсгийн тусламж үзүүлсэн нь Украиныг 2019-2023 он хүртэл Европ дахь хамгийн том зэвсэг импортлогч орон болгосон байна. 

Тус хүрээлэнгийн зэвсэг шилжүүлэх төслийн ахлах судлаач Питер Веземан "800 орчим сөнөөгч онгоц, байлдааны нисдэг тэрэг зэрэг өндөр үнэтэй олон зэвсэг захиалж байгаа учраас Европын зэвсгийн импорт өндөр түвшинд хүрсэн байх талтай" гэж онцолжээ. Тэрээр хэлэхдээ, Орос-Украины мөргөлдөөний нөлөөгөөр Европын агаарын довтолгооноос хамгаалах системийн эрэлт сүүлийн хоёр жилд мөн мэдэгдэхүйц нэмэгдсэн гэжээ.