Ангол Улсын Ерөнхийлөгч Хятад улсад айлчилна
2024-03-12 19:18:10
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 12-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Ван Вэньбинь хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

 “Хятад улсын урилгаар Бүгд Найрамдах Ангол Улсын Ерөнхийлөгч Жоао Гонсалвес Лоуренчо 3-р сарын 14-17-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийх болно. Энэхүү айлчлалын талаар Хятад улс ямар хүлээлттэй байна” гэж сэтгүүлч асуулаа. 

Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад, Ангол найрсаг харилцаатай орнууд, өнгөрсөн онд хоёр орон дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоо тэмдэглэсэн. Хоёр орны харилцаа маш эрүүл тогтвортой хөгжиж байгаа бөгөөд улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө өгсөөр ирсэн. 

Жоао Гонсалвес Лоуренчо ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийх үеэр Ши Жиньпин дарга түүнд зориулж хүлээн авалтын арга хэмжээ зохиох болно. Мөн хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны бичиг баримтад газын үсэг зурах ёслолд оролцоно. Хятадын ерөнхий сайд Ли Чян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи нар Жоао Гонсалвес Лоуренчо ерөнхийлөгчтэй уулзана. 

Хятад дахь айлчлалын үеэр Ангол Улсын Ерөнхийлөгч Жоао Гонсалвес Лоуренчо Хятадын Шаньдүн мужид хүрч танилцана гэжээ. 

Тэрээр мөн, Ангол Улсын Ерөнхийлөгч Жоао Гонсалвес Лоуренчогийн Хятад дахь айлчлал нь хоёр орны харилцааны хөгжилд шинэ хүч сэлбэж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд ахиц дэвшил гаргана гэдэгт итгэлтэй байна гэжээ.