Шиньжяны 133 төсөлд 700 тэрбум зарцуулна
2024-03-12 15:31:53
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, гуравдугаар сарын 11-нд Бээжинд болсон Төрийн өмчит компаниуд үйлдвэрлэлийн тусламж үзүүлж Шиньжянд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт болов. Сурвалжлагч мэдээлснээс үзвэл, Төрийн өмчит компаниуд Шиньжяны олон салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх юм байна.

Хятадын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын хорооны дарга Жан Юйжүө: 2023 онд Төрийн өмчит компаниуд Шиньжяны үл хөдлөх хөрөнгийн салбарт 270 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийсэн. Мөн инженерийн бүтээн байгуулалт гэрээт төсөлд 170 тэрбум юань оруулсан. Шиньжяны үйлдвэрлэлд туслах замаар орон нутагт ажлын байр бий болгох юм.

2024-2026 онд Төрийн өмчит компаниуд Шиньжяны 133 төсөлд 700 орчим тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Ингэснээр 2026 он хүртэл Шиньжянд 32 мянган ажилчин авах төлөвтэй байна.