Хятад улс Өмнөд тэнгисийн арлуудад маргашгүй бүрэн эрхтэй
2024-03-12 19:20:04
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 12-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Ван Вэньбинь даргалжээ.

Филиппиний Гадаад харилцааны яам Өмнөд тэнгисийн асуудлаар байр сууриа илэрхийлсэнтэй холбогдуулан Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад улс Өмнөд тэнгисийн арлуудад маргашгүй бүрэн эрхтэй учраас Хятад, Филиппиний хооронд газар нутгийн маргаантай асуудал ерөөс байхгүй, Хятад улсын зүгээс Хятад Филиппиний хоёр талт харилцаа, өмнөд тэнгисийн энх тайвны тогтвортой байдлыг харгалзан Филиппиний талд тэнгисийн нөхцөл байдлыг хянах, далай тэнгистэй холбоотой хамтын ажиллагаа явуулах санаачилга гаргасан юм. Энэ нь Хятад улс яриа хэлэлцээгээр үзэл бодлоо ойртуулан, зөрчил маргааныг зүй зохистой хяналтад байлгах гэсэн чин үнэнч сэтгэлийг харуулж байна. Гэхдээ харамсалтай нь, Филиппиний тал ямар ч хариу өгөхгүй бөгөөд удаа дараа тэнгисийн усан замд өдөөн хатгалга хийсээр байгаа нь хоёр орны яриа хэлэлцээ хийх, хамтран ажиллах нөхцөл байдалд ноцтой саад учруулж байна. Өмнөд тэнгисийн асуудлаар Хятад улсын байр суурь маш тодорхой байсаар ирсэн, бид Филиппиний талтай яриа хэлэлцээгээр зөрчил маргааныг зүй зохистой хяналтад байлгахад бэлэн байна. Гэхдээ мөн тууштай арга хэмжээ авч, улс орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашгаа хамгаалах болно гэжээ.