Автомашины экспорт эрчимтэй өслөө
2024-03-12 10:23:39
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ он гарсаар, Хятадын автомашины экспорт сайн байна. Эхний хоёр сарын экспорт 2023 оны энэ үеээс 30 гаруй хувиар өссөн гэж Хятадын автомашины аж үйлдвэрлэлийн нийгэмлэгээс сэтгүүлч мэдээлжээ. 

Тус нийгэмлэгийн сүүлийн тоо баримтаас харвал, энэ оны эхний хоёр сард 822 мянган автомашин экспортлоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 30.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс 182 мянган цахилгаан автомашин экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар, мөн шатахуун түлштэй 640 мянган автомашин экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 39 хувиар тус тус өссөн байна. Энэ онд Хятад машины экспорт өссөөр байх төлөвтэй. Өсөлтөд юу нөлөөлж байна вэ гэвэл технологийн шинэчлэл сайн, ашиглалтын зардал бага, хэрглээнд тохирсон зэрэг үзүүлэлт нөлөөлснөөр, олон улсын зах зээлд хүчтэй өрсөлдөж байгаа юм.