Бээжингийн хагас марафоны бүртгэл эхэллээ
2024-03-12 15:31:05
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Бээжингийн хагас марафоныг зохион байгуулах хороо 11-ний өдөр мэдээлснээр, 2024 оны Бээжингийн олон улсын холын зайн гүйлтийн тэмцээн-Бээжингийн хагас марафон 4-р сарын 14-ний 7 цагт эхэлнэ. Өнөөдөр, 3 сарын 12-ны 10 цагаас марафонд оролцогчдыг бүртгэж эхэллээ. Бүртгэл 3 сарын 15-ны 10 цаг хүртэл үргэлжилнэ. 

Хагас марофон эрэгтэй, эмэгтэйн хоёр төрлөөр болох бөгөөд замын урт 21.0975 км байх юм. Тянь Аньмэний талбайгаас Олимпийн цэцэрлэгт хүрээлэн хоорондын марофонд 20 мянган тамирчин оролцох боломжтой. 

Тэмцээний дүрэм ёсоор 16-гаас дээш насны тамирчид оролцох ёстой. 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс 2024 оны 2 дугаар сарын 29-ний хооронд болсон бүтэн марафоны гүйлтэд 6 цаг, хагасын марофон гүйлтэд 3 цагт багтаж барианд орсон тамирчид Бээжингийн хагас марафонд бүртгүүлж болох юм байна.