Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин дэлхийн хөгжлийн хөдөлгүүр болж байна
2024-03-12 10:27:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх саналыг олон улсын шинжээчид анхааралтай ажиглаж байна. Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч нь дэлхийн хөгжлийг түргэтгэх хөдөлгүүр болж, улс орнуудын хөгжил, технологийн өөрчлөлтийг үр дүнтэй ахиулах болно гэж тэд үзэж байна. 

Тайландын Шадар сайд асан, Тайланд-Хятадын соёлыг дэмжих хорооны дарга Фини: Ши Жиньпин даргын дэвшүүлсэн шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч нь АСЕАН болон дэлхийн өөрчлөлт, хөгжлийн хөдөлгүүр болж байна. Шинэ эрчим хүчний машинууд бол Хятадын шинэ чанарын үйлдвэрлэлийн төлөөлөл бөгөөд Хятадын цахилгаан автомашины өндөр технологи, чанар нь дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн. Хятадын шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин нь АСЕАН, ялангуяа Тайландад урьд өмнө байгаагүй хөгжилд хүргэх боломж олгож байна. 

Балбын Төлөөлөгчдийн танхимын дарга Жимире: Одоогоор бид шинэ технологи сурталчилж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлж, дэлхийн эдийн засгийн сорилт, байгаль орчны нөлөөлөл зэрэгт хариу арга хэмжээ авч, Хятадын шинжлэх ухаан технологийн тасралтгүй хөгжлийг ахиулж байна. Хоёр чуулганаар боловсруулж хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ нь Хятадын эдийн засгийн хөгжлийг улам ахиулах болно. Тиймээс Хятадын хоёр чуулган маш чухал ач холбогдолтой гэж бодож байна.