Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн
2024-03-12 19:59:26
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 12-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Ван Вэньбинь хуралдуулж, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ. 

“Дөнгөж сая Хятадын засгийн газрын Евроазийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Хүй холбогдох улс оронд айлчиллаа. Элчин сайд Ли Хүйгийн айлчлалын талаар танилцуулах уу? Уг айлчлалын үеэр талууд ямар нэгэн асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн уу?” гэж сэтгүүлч асуулаа. 

Ван Вэньбинь хэлэхдээ, талууд Хятадын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байна. Украины хямрал үргэлжлээд хоёр жил гаруй болж байна. Хоёр жилийн турш Хятад улс шударга, төвийг сахисан байр сууриар дайныг зогсоох талаар холбогдох улс оронтой зөвшилцөж, энхийн хэлэлцээрт хүрэхийн тулд гүүрний үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Дайн мөн л үргэлжилж, нөхцөл байдал хурцдах эрсдэлтэй өнөө цагт энх тайвныг сэргээх нь зангилаа асуудал болоод байна. Холбогдох талууд улс төрийн зорилтоо тодорхой илэрхийлж, хурцадмал нөхцөл байдлыг намжаахыг Хятад улс чин сэтгэлээсээ хүсэж байна. Бид үргэлжлүүлэн Украины асуудлыг улс төрийн замаар зохицуулаад бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэжээ.