Андын номын сан- Мао Дүний шагналт зохиол “Үг хэлцмээр хүн”
2024-03-12 17:12:37
Share
Share this with Close
youtube WeChat

Эл зохиолын нэрийг англи хэлнээс “Үг хэлцмээр хүн” гэж буулгаж болох юм. Хятад ханзыг утгачилбал “Нэг өгүүлбэр арван мянган үгнээс хүчтэй” гэж ойлгогдоно.

Зохиолч Лю Жэнь-Юнь ганцаардлын тухай сонирхолтой сэдэв барьж авч энэ романаа туурвисан байна. “Үг хэлцмээр хүн” романыг Хятад маягийн “Зуун жилийн ганцаардал” ч гэх нь бий. Зохиолд хятад маягийн ганцаардмал амьдрал, андлалын үнэ цэнийн тухай өгүүлжээ. Зохиолч Лю Жэнь-Юнь эл зохиолоо 2009 онд хэвлүүлж,  2011 онд Мао Дүний утга зохиолын шагнал хүртсэн байна.

Роман нь “Яньжиниэс салсан тэмдэглэл” “Яньжиньд буцаж ирсэн тэмдэглэл” хоёр бүлэгтэй юм. Эхний бүлэгт XX зууны эхээр Хэнаний хөдөө тосгоны ганцаардсан арчаагүй тариачин Ү Мөши хүн дагаад зугатсан эхнэрээ хайж явахдаа, өөртэй нь үг нийлдэг, санаа нийлдэг цор ганц дотно хүн өргөсөн охиноо ч алдана. Охиноо эрж олохын тулд Яньжиниэс салж буйг өгүүлнэ. Удаах бүлэгт Ү Мөшигийн өргөсөн охин Чяо Линий хүү Нью Айгүө мөн л эр дагаж зугтсан эхнэрээ хайхын тулд Яньжиниэс салсан тухай өгүүлдэг. Хайр байхгүй газар хүн тогтдоггүй. Эд хөрөнгө, төрсөн нутаг ч тийм хүнийг торгоож тогтоож чаддаггүй тухай хүмүүсийн түүх юм. Зохиолд нутгаасаа явсан, нутагтаа эргэж ирсэн хүмүүсийн зуун жилийн түүхийг өгүүлнэ.

Зохиолч Лю Жэнь-Юнь 1987 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд Франц, Египет улсаас утга зохиолын шагнал хүртсэн байна.