Жо Байден, Дональд Трамп хоёрын "ирүүл тулаан" эхэллээ
2024-03-12 11:13:06
Share
Share this with Close
youtube WeChat

Ерөнхийлөгч Жо Байден, экс ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоорондох "ирүүл тулаан"  саяхан Жоржиа мужид болсон дэмжигчдийн цуглааны үеэр эхэллээ.  Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Жо Байден, Бүгд найрамдах намаас Дональд Трамп нэр дэвшиж,  хоорондоо ахин өрсөлдөх нь тодорхой болсон гэж Америкийн хэвлэлүүд бичиж эхэлсэн. 

Энэ сарын 9-нд Жоржиа мужийн Атланта хотод дэмжигчдийнхээ өмнө Жо Байден хэлэхдээ, миний үнэт зүйл, үзэл бодол Доналд Трампаас ялгаатай. Дональд Трамп цагаан ордонд эргэж ирвэл Америкийн энгийн иргэд бухимдаж, харилцан дайсагнах болно гээд үр хөндөлт, татварын бодлого, цагаачдын асуудлаарх Трампын байр суурийг хурц шүүмжлэв. Харин Дональд Трамп хариуг нь тэр дор нь барьжээ. Мөн өдөр Трамп Жоржиа мужийн Ром хотод идэвхтэн дэмжигчдийн цуглаан дээр, цагаачдын асуудал, хилийн аюулгүй байдлын асуудал хурцадлаа. Жо Байдены балгаар хууль бус цагаачид Америкийн өмнөд хилээр үй олноороо түрэн орж ирсэн. Энэ бол Жо Байденийг хэзээ ч уучилж болохгүй гэмт хэрэг юм гэв. Та бүхэн санаж байгаа бол 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Жоржиа мужид Дональд Трамп ялалт байгуулж байсан. Харин 2020 онд Жо Байден цөөн саналаар ялалт байгуулан юм. "Дүүжин муж" гэгдэх Жоржиа мужийн санал хэлбэлзэж байдаг учир энэ  мужид ялалт байгуулсан нэр дэвшигч ерөнхийлөгч болох магадлал нэмэгддэг байна. 

 Capitol Hill News сонины сайт, Жо Байден, Дональд Трамп нар "том дайн"-аа Жоржиагаас эхлүүлсэн гэжээ. СNN телевиз, хоёр өрсөлдөгч 100 км зайтай хоёр өөр хотод компанит ажилд оролцсон боловч хоёр талын байр суурь тэнгэр газар шиг зөрөөтэй байсан гэжээ. Гэхдээ энэ зөрөө нь юу байсан тухай CNN тодорхой хэлээгүй байна. Дайралцаан ширүүн байсан нь тэнгэр газар шиг гэсэн үү, аль нэгнийх нь дэмжлэг нөгөөгөөсөө илт илүү байсан гэж хэлсэн үү гэдгийг тодорхойлох болможгүй байна. ДональдТрамп саяхан болсон намын анхан шатны сонгуульд тэргүүлсэн тул хүчтэй байгаа. Жо Байден өнгөрсөн оны  долдугаар сард хийсэн улс орны нөхцөл байдлын тухай илтгэлдээ Дональд Трампыг нэр дурдалгүй шүүмжилсэн нь Трампын нэр хүндийг өсгөсөн байж болзошгүй гэжээ. 

Америкийн Брукингс  судалгааны хүрээлэнгийн судлаач  Даррелл Уэст Синьхуа агентлагийн сэтгүүлчид ярихдаа, Дональд Трамп,  Жо Байден хоёрын баримталдаг бодлого эрс өөр тул хэн нь ялах нь Америкт гүн гүнзгий нөлөөлнө. Жоржиа,  Хавай , Миссисипи , Вашингтон мужуудад Бүгд найрамдах намын анхан шатны сонгууль 12-нд болно. Энэ сонгуулийн үр дүнгээр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч албан ёсоор тодорно. Харин Жо Байден энэ сарын 19-нд Ардчилсан намаас албан ёсоор нэр дэвших магадлалтай байна гэв. 

Сүүлийн үеийн судалгаагаар Дональд Трампын рейтинг Жо Байденаас илүү байгаа нь харагджээ. Завсрын олон тойрогт Дональд Трамп тэргүүлсэн байна. Гэвч  түүнийг ялна гэж хэлэх эрт. Дональд Трамп хэдийгээр давуу байгаа ч түүнд бэрхшээл бий. Сонгуулийн санхүүжилт хүрэлцэхгүй байх эрсдэл байгаагийн дээр нам доторх эв нэгдэл тааруу байгаа юм.  Дональд Трамп өөрөө мөн хууль шүүхийн хаалга татаастай байгаа нь бас нэг бэрхшээл авчирч байгаа юм.  

Мэриленд их сургуулийн олон улс болон аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн судлаач хэлэхдээ, Жо Байден, Доналд Трамп нарын хоорондох "ирүүл тулаан"нь Америкийн улс төрийн тогтолцоо жирийн иргэдэд үйлчилдэг тогтолцоо биш гэдгийг харуулж байна гэжээ.