Оросын иргэдийн царцаасан хөрөнгийг солилцох ажлыг эхлүүлнэ
2024-03-12 11:09:02
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 11-нд ОХУ-ын Сангийн яам ойрын хугацаанд Оросын иргэд болон гадаадын иргэдийн хооронд царцаасан хөрөнгийг солилцож эхэлнэ гэж мэдэгдэв. 

ОХУ-ын Засгийн газрын Гадаадын хөрөнгө оруулалтыг хянах хорооноос баталсан журмын дагуу холбогдох газрууд 3 сарын 25-наас 5 сарын 8-ны хооронд ОХУ-ын иргэдийн солилцох хүсэлтийг хүлээн авч, 9 сарын 1 гэхэд солилцоог дуусгана. Үүний зэрэгцээ гадаадын иргэд ОХУ-ын жижиглэнгийн хөрөнгө оруулагчдаас царцаасан гадаадын хөрөнгийг С ангилалын дансанд байгаа мөнгөөр худалдан авч болно. Нэг удаагийн гүйлгээний дээд хэмжээ 100 мянган рубль юм. 

ОХУ-ын Сангийн яам энэ үйл ажиллагаагаар Оросын 3 сая орчим иргэн дээд тал нь 100 мянган рубль хүртэлх хөрөнгө оруулалтаа нөхөж чадна гэж мэдэгдэв.