Цөмийн бохирдсон ус болон атомын цахилгаан станцын хэвийн үйл ажиллагаанаас үүссэн шингэн хаягдлын хооронд үндсэн ялгаа бий
2024-03-12 19:30:54
Share
Share this with Close
youtube WeChat

"2022 онд Хятад улсын атомын эрчим хүчний станцын шингэн хаягдалд цацраг идэвхт бодис тритиумийн агууламж нь Японы Фукушимагийн цөмийн цахилгаан станцын "цэвэршүүлсэн" бохир усан дахь уг бодисын агууламжийн есөн дахинтай тэнцэнэ" хэмээн сүүлийн өдөр зарим хэвлэлээр мэдээлжээ. 

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь гуравдугаар сарын 12-нд хэлэхдээ, Японы зарим хэвлэлийн хэрэглэсээр ийн мэдээлж буйг бид анзаарсан, гэхдээ нэг Японы Фукушимагийн цөмийн цахилгаан станцын бохирдсон ус болон дэлхийн бусад орнуудын цөмийн цахилгаан станцын хэвийн үйл ажиллагаанаас үүссэн шингэн хаягдал хооронд үндсэн ялгаа бий, үүнийг хутгаж хольж болохгүй юм. 

Цөмийн бохирдсон ус бол ослын дараа хайлсан, гэмтсэн реакторын цөмд шахагдсан хөргөлтийн ус, мөн реактор руу нэвчиж орсон гүний ус, борооны ус юм. Хайлсан реакторын цөмд янз бүрийн радионуклид агуулагддаг тул цэвэршүүлж шүүхэд маш хэцүү байдаг. Холбогдох мэдээллүүд "Тритиум" элементийг онцолж, Фүкүшимагийн цөмийн бохирдсон усанд зөвхөн тритиум агуулсан гэсэн хуурмаг ойлголтыг бий болгохыг оролдсон нь бодит байдлыг бүрэн мушгин гуйвуулж, олон нийтийг төөрөгдүүлж байна. Тиймд тэдгээр хэвлэл мэдээллийнхэн мэргэжлийн бус, хариуцлагагүй мэдээлэл цацахаа болих хэрэгтэй гэжээ.