Хятадын зөөлөн хүчний өсөлт юу илэрхийлж байна вэ
2024-03-13 11:07:51
Share
Share this with Close
youtube WeChat

Английн Brand finance компани нэгэн сонирхолтой тайлан гаргажээ. Тайлангийн нэр нь "Дэлхийн зөөлөн хүчний үзүүлэлтийн жагсаалт". Хятадын зөөлөн хүчний үзүүлэлт гуравт эрэмбэлэгдэж, оноо, байр хоёр нь зэрэг ахисан байна.  Америкийн Medriva сайт мэдээлэхдээ, Энэ нь зөвхөн тооны өөрчлөлт төдий биш юм. Хятадын нөлөө дэлхий дахинд нэмэгдэж буйг харуулж байна гэжээ. 

Зөөлөн хүчний бодлого гэдэг нь нэг орон бусад орныг албадахгүйгээр өөртөө татаж, олон улсын тавцанд илүү нөлөөлөхийг хэлнэ гэж Английн Brand finance тодорхойлжээ. Түүнчлэн олон улсад зөөлөн хүчний бодлогын талаар олон өөр томьёолол байдаг. Ерөнхийдөө зөөлөн хүч гэдэг нь улс орны татах хүч, нөлөөлөх хүч, дайчлах хүчний нэгдэл гэж тодорхойлдог. Хатуу хүчтэй харьцуулбал зөөлөн хүч хүмүүст ойр, тааламжтай, нийцтэй санагддаг. Хятадын зөөлөн хүч юунаас шалтгаалж өсч байна вэ? Энэ бол зүй ёсны асуулт. тодорхой хариулт нэхсэн асуулт юм. Үүнд хариу олохын тулд Хятадын түүх,  дорно дахины соёлоос хайж, дэлхийн хөгжилд оруулсан Хятадын хувь нэмэртэй холбон тайлбарлаж болно. Хятад улс дэлхийн засаглалд оролцож, Хятадын хөгжил бусдад өгөөжөө өгч, олон улсын шударга дэг журмыг Хятад хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Эндээс л Хятадын зөөлөн хүчний бодлогын хариуг эрж олох хэрэгтэй юм. 

Хятадын зөөлөн хүч түргэн өсөн тэлж байгаа нь таван мянган жилийн түүхтэй Хятадын уламжлалт соёлын татах хүчтэй холбоотой. Хятадын хаврын баярыг НҮБ-ын хууль ёсны амралтын өдөр болгов. Хятал хэл, хятад анагаах ухаан, хятадын амьсгалын дасгал, хулсан бийрийн уран бичлэг, Күнзийн сургаал, Сүньзийн дайтах урлаг, цэргийн тактик, ёслолт ном зэрэг нь дэлхий дахины анхаарлыг татаж байгаа юм. 

Хятадын хөгжлийн шинэ хөдөлгөх хүч тасралтгүй шинэчлэгдэж, дэлхий дахинд шинэ боломж олгож байна. Хятадын цахим жижиглэнгийн худалдааны Tem болон Shein тавцангууд сүүлийн үеийн шинэ брендийг боломжийн үнээр борлуулдаг нь дэлхийн хэрэглэгчдийн гол сонголтын нэг болов. Хятадын цахилгаан машин, дээд технологийн шинэ бүтээгдэхүүн, тэдгээрийн загвар хийцийг хэрэглэгчид их сонирхон татагдаж, Хятад бренд, Хятадын худалдааны тавцангууд дэлхийд  нөлөөтэй болж, асар олон айлын амьдралын чанарыг дээшлүүлэх болов. Хятад цахилгаан машин, лити батарей, нарны хавтан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлж, ногоон хөгжлийг ахиулахад хувь нэмэр оруулж байна.

Хятадын хөгжлийн шинэ үзэл баримтлал, олон шинэ санаачилга дэлхий дахины анхаарлыг татаж байгаа юм.  Олон жил зөрчилтэй явж, харилцаа нь муудаад байсан Саудын Араб, Иран улсуудыг Хятад улс зуучилж эвлэрүүллээ. Мьянмарт мөргөлдөөн зогсоох, Палестин Израилийн энх тайвныг сэргээхэд Хятад улс идэвхтэй чармайлт гаргаж байна. Хятад улс Бүс ба Зам санаачилга дэвшүүлж, улс орнууд хооронд дэд бүтцийн холболт хийх, хамтын хөгжилд хүрэх олон мега төсөл хэрэгжүүлж байгаа юм.