Украйнд 300 сая ам.долларын тусламж үзүүүлэхээ Америк зарлав
2024-03-13 10:29:04
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 12-нд АНУ-ын ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын туслах Салливан хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Украинд ойролцоогоор 300 сая ам.долларын цэргийн яаралтай тусламж үзүүлнэ гэж мэдэгдэв. 

CNN болон Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлснээр, АНУ-ын Батлан хамгаалах яам хэдийгээр дараалал ихтэй байгаа ч одоогийн байдлаар их бууны сум, зенитийн пуужин, хуяг эсэргүүцэх систем зэрэг сүүлийн үеийн зэвсгийн тусламжийг Украинд үзүүлсээр байна. Тус яамны албаны хүн хэлэхдээ, энэ нь Украинд зайлшгүй шаардлагатай зэвсгээр хангах тогтвортой шийдэл биш бөгөөд цэргийн нэмэлт тусламж үзүүлэх хуулийн төслийг батлах шаардлагатай гэв.

Эх сурвалжаас үзвэл, Америкийн Батлан хамгаалах яаманд Украинд дэмжлэг үзүүлэх боломжтой 4 тэрбум орчим ам долларын зэвсгийн нөөц байгаа бөгөөд эдгээр зэвсэг, техникийг Батлан хамгаалах яамны нөөцөөс шууд авдаг. Гэсэн хэдий ч өөрийн нөөцөө нөхөх хөрөнгө дутагдаж байгаа тул Батлан хамгаалах яам эдгээр хөрөнгийг ашиглахаас татгалзаж байна.