Хүний эрхийг хамгаалах сэдвээр Женевт уулзалт болов
2024-03-13 15:07:43
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 55 дугаар чуулганы үеэр "Хүний эрхийг хамгаалж, тогтвортой хөгжлийг дэмжих иргэний байгууллагын хамтын ажиллагаа" сэдэвт уулзалт өчигдөр, 12-ны өдөр Швейцарийн Женев хотноо болов. 

Уулзалтыг Хятадын Олон улсын солилцооны нийгэмлэг, Хятадын төрийн бус байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг, Амити сан, Женев дэх Их хайр сан зохион байгуулав.

Женев дэх Их хайр сангийн тэргүүн Стеккелберг хэлэхдээ, улс орнууд бие биенээ дэмжиж, ах дүүгийн сэтгэлээр хамтдаа хөгжих ёстой. Иргэдийн төрийн бус байгууллагуудын хил дамнасан солилцоо, харилцан үйлчлэл маш чухал гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Хятадын Хөдөө тосгоны хөгжлийн сангийн ерөнхий нарийн бичгийн даргын туслах Вэй Даньдань хуралд оролцож, ядуу зүдүү, бага орлоготой иргэдийн ядуурлыг бууруулж, тэдний амьдралыг өөрчлөхөд тусалж буй Хятадын хөдөө тосгоны хөгжлийн сангийн талаар танилцуулсан байна. Тэрбээр мөн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн, ядуурлыг бууруулж, дэлхийн тогтвортой хөгжилд нэмэр болохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.