Эдийн засгийн сэргэлт, өсөлтийг дэмжихийг G20 бүлэгт уриалав
2024-03-13 10:07:53
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн орлогч Дай Бин өчигөдр 12-ны өдөр Их-20 бүлгийн ажлын хурал дээр, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулахыг уриалав. Үүний тулд Нэгд, хөгжлийн хамтын ажиллагааг чухалчлах. Хоёрт, макро эдийн засгийн бодлогын хамтын ажиллагаа явуулах. Гуравт, дижитал эдийн засгийн боломжийг ашиглах. Дөрөвт, дэлхийн эдийн засгийн засаглалын шинэчлэлийг ахиулна гэж дурдав.

Дай Бин хэлэхдээ, Их-20 бүлгийн ээлжит даргалагч орон Бразилд Хятад улс баяр хүргэж байна. Хятад улс бүх талтай хамт хичээж, Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалтыг Бразилд амжилттай зохион байгуулахад дэмжиж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэв.