Саудын Арамко компани Хятадтай хамтрах сонирхолтой
2024-03-13 10:16:13
Share
Share this with Close
youtube WeChat

Саудын Арабын үндэсний нефтийн Саудын Арамко компани 2023 оны санхүүгийн тайландаа, дэлхийн нефтийн зах зээлийн хэтийн төлөвийг бид өөдрөгөөр харж, Хятадад бизнесээ тэлэх сонирхолтой байна. Энэ нь тус компанийн өнөөгийн бизнес, ирээдүйн хөгжилд чухал гэж тэмдэглэжээ. 

Ройтерс агентлаг мэдээлснээр, Саудын Арамко компанийн ерөнхийлөгч Амин Нассер санхүүгийн тайлан нийтэлсний дараа, Хятадын нефтийн зах зээлийн эрэлт нэмэгдэж байна. Манай компани Хятадын зах зээлд хөрөнгө оруулах боломжийг эрэлхийлнэ гэжээ.

Тус компанийн 2022 оны цэвэр ашиг 161.1 тэрбум ам доллар байсан. Гэтэл өнгөрсөн онд газрын тосны үнэ унаснаас 121.3 тэрбум доллар хүртэл буурч, хамгийн доод түвшиндээ хүрсэн. Гэсэн ч түүхэн дэх хоёр дахь өндөр үзүүлэлтээ хадгалж байна гэж санхүүгийн тайланд дурджээ. 

Саудын Арамко дэлхийн хамгийн том газрын тосны компаниудын нэг бөгөөд хайгуул, олборлолт, үйлдвэрлэлт, боловсруулалт, тээвэрлэлт, борлуулалтын чиглэлээр ажилладаг. Одоогоор тус компани Хятадтай хамтран олон үйлдвэр байгуулаад байгаа юм.