Бүс нутгийн урт хугацааны тайван байдлыг тогтоохыг хүсэж байна
2024-03-13 19:32:01
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 13-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Ван Вэньбинь даргалж, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ. 

“Өнөөгийн Ойрх Дорнодын нөхцөл байдал, мөн Хятадын гүйцэтгэж буй үүрэгийн талаар хэвлэлийн төлөөлөгч байр сууриа илэрхийлэх үү?” гэж сэтгүүлч Ван Вэньбиниэс асуулаа. 

Үүнтэй холбогдуулан Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад улс Ойрх Дорнодын найз учраас уг бүс нутгийн нөхцөл байдлыг маш анхааралтай үзэж байгаа. Мөн Ойрх Дорнодын орнуудтай дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилга зэргийг хамтдаа хэрэгжүүлэн, бүс нутгийн урт хугацааны тайван байдлыг тогтоохын төлөө хичээн зүтгэнэ гэжээ.