Жо Байден ахин нэр дэвшихээр болов
2024-03-13 10:03:03
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ намар болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Жо Байден нэр дэвших нь бараг тодорхой болж байна. Өчигдөр, 12-нд Жоржиа, Миссисипи мужуудад явуулсан Ардчилсан намын дотоод сунгаанд Жо Байден ялж, Ардчилсан намын үндэсний их хуралд оролцсон төлөөлөгчдийн тооны тавин хувиас дээш санал авав. Ингэснээр Ардчилсан намаас Жо Байден нэр дэвшинэ гэсэн үг юм.

Мөн эдгээр мужид болсон Бүгд найрамдах намын дотоод сунгаанд Дональд Трамп ялсан байна. Иймд экс ерөнхийлөгч Бүгд найрамдах намаас нэр дэвших боломжтой болсноор Жо Байдентай ахин өрсөлдөж магадлалтай боллоо. 2020 оны сонгуульд Жо Байден ялж ерөнхийлөгч болсон ч Дональд Трамп хүлээн зөвшөөрөхгүй, сонгуулийн луйвар гарсан гэж мэдэгдэж байсан юм.