Америк хүний эрхийн асуудлаар давхар стандарт гаргахаа болих ёстой
2024-03-13 18:44:21
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 13-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Ван Вэньбинь даргалан хийлгэж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкений зохисгүй үг яриатай холбогдуулан Ван Вэньбинь хэлэхдээ, Шиньжяний нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал, шашны эв зохицонгуй байдал, тэр дундаа Уйгар үндэстнийг багтаасан бүх үндэстнүүдийн хүний эрх бүрэн баталгаатай байгаа. Шиньжянд ерөөс зөрчил мөргөлдөөн гэж байхгүй, харин Газын бүсэд мөргөлдөөн хурцдаж байна. Шиньжян дахь лалын шашинтнууд өлсгөлөн, хөөгдөж, амь насны аюулд өртөөгүй. Эсрэгээр Газын бүс дэх олон сая лалын шашинтнууд гэр оронгүй болж, өлсөж, улмаар амь насаа алдсаар ирсэн. Ийм учраас Америкийн тал хүний эрхийн асуудал дээр давхар стандарт гаргахаа больж, Газын бүсийн хүний эрхийн асуудалд улс төрийн шоу хийхээ зогсоож, мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Газын бүсэд гал зогсоох хүчин чармайлтыг хориглох ёсгүй. Харин лалын шашинтнуудын амь насны аюулгүй байдлыг хангах үүднээс бодит арга хэмжээ авах нь зүйтэй гэжээ.